Халхын дайн

Халхын дөрвөн аймаг нийлж тусгаар тогнолоо сэргээн Богд хаант Монгол улсыг байгууллаа. Энэ үед Халх гэдэг ойлголтонд халхын дөрвөн аймаг ба шавиуд багтаж байсан юм. Сэцэн хан аймаг 24 хошуунаас гадна, Эрдэнэ ялгуулсан хутагт, Ачит дархан Егүүзэр хутагт гэсэн 2 шавьтай. Түшээт хан аймаг 22 хошуутай бол Сайн ноён хан аймаг мөн 22 хошуунаас гадна Зая бандит хутагт, Эрдэнэ бандит хутагт Чин сүжигт номуун хан, Нар банчин хутагт, Ноён хутагт, Наран хутагт, Эрдэнэ хан хутагт гэсэн долоон шавьтай аж. Засагт хан аймагт 18 хошуу, Жалханц хутагт, Ялгуулсан хутагт, Номуун хан гэсэн 3 шавь хамарна. Ингээд дөрвөн аймаг нь 86 хошуу, 12 шавь буюу нийтдээ засаг захиргааны 98 нэгжид хуваагдана. Дээрхи 12 шавийг захирсан хутагт дээр Жавзандамба хутагтыг нэмээд халхын 13 тамгатай хутагт гэж тоолж байв. Халх тусгаар тогтнолоо зарласны дараа бусад монголчууд энэ шинэ улсад нэгдэн орох хөдөлгөөн Хянганаас Алтай, Цагаан хэрмээс Байгаль далайн хоорон дахь өргөн уудам нутагт өрнөв. Энэ бол үе үеийн монголчуудын уугуул өргөн дэлгэр нутаг аа!
бичсэн: Buyka төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 58